Sunday, July 25, 2010

D.J-дээ төрсөн өдрийн мэнд хүргэе!!!


Өнөөдөр бидний хайрт анд нөхөр буржгар үст, бүдүүн Чанжгаа-ийн маань 15 насны ойн  өдөр ажээ. Эл өдөр чанжгаа маань хөдөө явах гэж байгаа тул халгаа онгойлгож мөрөө гаргавал зохилтой.
Тосоо ах шигээ
Тарган болж
Таван аяга хоол
Тэр дор нь идэж
Улам бүдүүрэхийн
Өндөр амжилтыг
Өөд өөд нь өөргөн дэвшүүлэe!!!

Аав ээждээ туслаад, эгч нар шигээ сайн хүн болоорой гэхдээ битгий тураарай гэж 9-1 Ангийн хамт
олон, "Гайхамшигт" crew, Бас ангийн багш, Аав ээжийнх нь зүгээс хүргэе эээ

Monday, July 12, 2010

Мишээлдээ төрсөн өдрийн мэнд !!!

Оюукдаа төрсөн мэнд !!!


Saturday, June 26, 2010

Төрсөн өдрийн мэнд !!!


Бомбоолой хочит Гантулга маань 14 хүржээ баярын мэнд хүргэе! 

Saturday, June 19, 2010

Дээгий залуудаа 14 насны ойн Аймар том мэндийг хүргэе!!!


Бүхэл бүтэн нэг өдрөөр хоцорч бичиж байгаад уучлаарай, Тэгээд гол яриандаа орий "Гайхамшигт" crew ийн томоохон гишүүн агуу RuNNeR танд төрсөн өдрийн мэндийг ах дүү төрөл төрөгсөд, анд найз хамаатан садннас нь хүргэж байна. Ирж буй 14 насандаа элгэн нь эрүүл уушиг нь цэвэр явж ихийг хийж бүтээхийг ерөөе. Шоо эвлүүлэх үйлс чинь дэлгэрэх болтугай!!!

Машинаа танихгүй баян болж
Мафиа үүсгэхээр өнөр болж
Гучин жил гуйлгачилж дуусаад
Дөчин жил дөвчигнөж өнгөрөөгөөд
Тавин жил танхайрч
Жаран жил жаахан охид эргүүлж
Далан жил далдаганан савж
Наян жил найраа хийж
Зуун насыг насалж
Зургаадай таягийг тоохгүй алхаж
Зураг патиараа сонинд тавиулж
Зурагт радиогоор залхтал гарч
Үхэж өгөхгүй зовоож
Үүрд намайгаа дарамтлаарай
 Сайн найзууд болон ангийханаас чинь !!!

Saturday, June 12, 2010

Happy Birthday to Золоо

За ангийнхаа ангийн дарга болох Золжаргалдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.
Элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан нтр гээл аз жаргалтай сайхан баярлаарай. :)
15 нас хүрж байгаа биздээ.. Одоо 3 жилийн дараа том залуу боллоо шдээ.. Ххэ
Цаашдын ажил болоод хичээл сурлага амжилтанд чинь өндрөөс өндөр амжилт хүcье

Friday, June 4, 2010

Баяр хүргэе!

Бид бүгд гэрчилгээтэйм чинь.. этр :))
За өнөөдөр манай анги эцэг эхийн хурлаа хийж, аав ээж нарт маань "Суурь боловсролын гэрчилгээ"-г маань хүлээлгэж өгсөн билээ.. хэхэ..


Бүх хүүхдүүддээ амжилттай төгсөж, суурь боловсрол эзэмшсэнд нь баяр хүргэе!

Мөн, ихэнх нь мэдсэн байх аа.. Багш нарын хурлаар, манай ангийн 26 хүүхэд бүгд ахлах ангидаа шууд дэвшин суралцхаар болсон билээ. Бид энэ жилийнхээ зорилгийг биелүүлсээн! :) Дахин баяр хүргэе!

Бидний өмнө уртаас урт зам зурайн байна.. Түүнийг гэгээлэг болгох нэгэн чулууг амжилттай өрлөө. цааш цаашдаа, улам илүү хичээгээрэй!

Friday, May 28, 2010

Зуны амралт

За ингээд 9-1 ангийхан маань салан одоцгоож хөгжилтэй зугаатай зуны амралт маань эхэлж байна. Тэгхээр энэ 3 сарын турш бүгд сайн амраад, ирэх жил шинэ хүүхдүүдийг хөлдөө чирхээр их эрдэм мэдлэгтэй болоод ирээрэй. Хэдийгээр бие бинээсээ салан явах гэдэг бол зүүд мэт хэдий ч энэ бол эцсийн сонголт гэдгийг бүгд мэдэж байгаа биз.

Thursday, May 27, 2010

Халит шүлгэрхүү юм бичлээ.. 9-1 дээ хайртай

Уучлаарай

9-1 анги...
бид бол салан одошгүй хагацаж салмааргүй сайн айзууд, 26 хүн найзлана ч гэж юу байхав. Бид бол зрх сэтгэлээрээ холбогдон ижилдэж Нэг цул болсон хөөрхөн хүүхдүүд. одоо 9-р анги төгслөө ингээд салаад одох мөчид би Бүх хүүхдийн нэрийн өмнөөс зарим нэг хүүхдээс уучлалт гуйя гэж бодлоо.

Wednesday, May 26, 2010

Бид нэг анги...

Эвлэн нийлж, нэгдэн бэхэжсэн 9-1

Хүүхдүүд минь дээ.. Маргааш энэ ангиараа хичээллэх сүүлчийн өдөр минь.. :) /Бүгд ирээрэй!
хэхэ/

Энэ бичлэг. Миний дурсамж. :) Таалагдана гэж найдаж байна.

Tuesday, May 25, 2010

Төрсөн өдрийн мэнд!


Өнөөдөр төрсөн өдрийн баяр нь тохиож буй Золбоодоо /Zzt/ төрсөн өдрийн мэнд хүргэе!

Аав ээждээ ачлалтай, эрдэм номоор.. заза би иймэрхүү хэллэгээр бичиж чадахгүй юм байна.. хэхэ

Тэхээр, Мэдээж зорьсон зорилгоодоо шамдаж, эрдэм ухааныг нарийн сайн эзэмшиж, мөн бие сэтгэлээрээ ч бусдыгаа манлайлан явах хүн болоорой. :)

Чиний цаашдийн турникний болон WoW-ийн career-т өндөр амжилт хүсье. :D


Баяр хүргэе! Сайхан баярлаарай. 9-1 ангийхны зүгээс чинь..

Sunday, May 16, 2010

You Tube All Stars Vol 0.1

YouTube гэдэг сайтыг ангийнхан надаар нээх тайлбар хийлгэхгүйгээр мэдэх байлгүй дээ. За тэгвэл YouTube гэдэг энэхүү том сайтад уран бүтээл туурвидаг олон олон artist буюу мэргэжилийн бус сонирхолоороо дуу дуулж олонд дүрс бичлэгээ түгээдэг хүмүүс байдаг. Өнөөдөр миний зүгээс онцолсон 5 видео-г хүргэе. Сонсож үзээд таалагдвал сэтгэгдэл дээр :P

Tuesday, May 11, 2010

Сэлэнгээдээ төрсөн өдрийн мэнд хүргэе!!!





Шинэ монгол ахлах сургуулийн 9-1 ангийн сурагч Сэлэнгээд:

ШМАС,9-1 анги, Гайхамшигт crew-ийн зүгээс хайрт Сэлэнгээдээ 14 насны Төрсөн өдрийн ойн мэнд хүргээд Аавдаа ачлалтай, Ээждээ элбэрэлтэй, эрдэм ном бла бла... за яасан ч байсан муу хүн л болж болохгүй шүү гэжээ.


  Мөнхзаяа чамаас нэг эгч юм болхоор нь түрүүлээд хийчлээ гомдвоо.

Мөнхзаяа-даа Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!

Манай ангийн бөмбөрчин охин, өөрийгөө үргэлж 1994 оных гэж залж явдаг "Мөнхөө ах" нэрээрээ алдаршиж олонд танигдсан бидний хайрт Аяза маань 15 нас хүрж байгаа билээ энэ ойг тохиолдуулан 9-1 ангий нийт сурагчид, багш, бас Гайхамшигт crew- ийн өмнөөс  Дулаан, бүлээн бүгдийн сэтгэл шингэсэн мэндчилгээ дэвшүүлэе!!! Зуу насалж зургаадай таяг тулаарай